- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛИЙН ДЭВТЭР ХӨТЛӨХ, ТАЙЛАН, МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №9. 2023.03.27/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 82
Улаанбаатар хот
"МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛИЙН ДЭВТЭР ХӨТЛӨХ, ТАЙЛАН, МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан, мэдээ ирүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 641
Улаанбаатар хот
"МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.10, 11.12, 15 дугаар зүйлийн 15.9, 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 81, 82, 2024 оны 162 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
