- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №9. 2023.03.27/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 85
Улаанбаатар хот
"МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A