- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НӨМРӨГ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 01
Хөдрөг
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 1 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл, бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 06 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /Б.Отгонбаяр/-т даалгасугай.
ДАРГА З.ТОВУУСҮРЭНХОР
Текст томруулах
A
A
A
