A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 13/19

Номгон

УРСАЦ, БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын Хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 6.1.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2/7 дугаар тогтоолоор баталсан "Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 5.1.1, 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах зорилгоор Баянбулаг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Өлзийт Баацагаан, Баянцагаан сумын урсац бүрэлдэх эхийн 570079 га газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.

2.Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийн эргэлтийн цэг, зургийг 1 дүгээр, дэглэмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн цэг солбицлыг холбогдох байгууллагуудад уламжилж, кадастрын зураг зүйн нэгдсэн системд бүртгүүлж, дэглэм тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхсайхан)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Норов)-т даалгасугай.

ДАРГА Э.ЭНХБАТ