- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичигт тавигдах шаардлага/, /ЗХХАЭ №9. 2023.03.27/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 03 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар А/100
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичигт тавигдах шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (С.Төгсдэлгэр)-д даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/76 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЧИНЗОРИГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/40
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдох "Журам шинэчлэн батлах, тушаалд өөрчлөлт оруулах тухай" Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/383 дугаар тушаал, "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/402 дугаар тушаал, "Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Эрүүл мэндийн сайдын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/123 дугаар тушаал, "Журам шинэчлэн батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/100 дугаар тушаал, "Шалгуур үзүүлэлт батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/203 дугаар тушаал, "Шалгуур, дүгнэх аргачлал батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/17 дугаар тушаал, "Шалгуур батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/264 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мөрдөж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын газар (Р.Гантуяа)-т, хэрэгжилтийг ханган ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (П.Алтанцэцэг)-т үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Б.Очирбат)-д даалгасугай.
САЙД Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
