A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичигт тавигдах шаардлага
Бүлэг: 1979

 

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/100 дугаар тушаалын хавсралт

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичигт тавигдах шаардлага

 

1.             Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.            Энэхүү журмын зорилго нь Зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тус тус заасан эрүүл мэндийн чиглэлээр  үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд (цаашид "тусгай зөвшөөрөл хүсэгч")-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичигт тавигдах шаардлагыг тогтооход оршино.

1.2.            Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1-т заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

1.3.            Тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг баримт бичгийн хамт Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт цаасан хэлбэрээр эсхүл цахимаар ирүүлнэ. Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.

2.             Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

2.1.            Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1-т заасны дагуу "Зөвшөөрөл хүссэн өргөдөл" гаргана.

2.2.            Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэхүү журмын 2.1-т заасан өргөдөлдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 19.10-т заасан дараах баримт бичгийг хавсаргана.

2.2.1.    үүсгэн байгуулагчийн шийдвэр;

2.2.2.    тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт;

2.2.3.    эрүүл мэндийн тухай хуулийн 19.6-д заасан "Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл";

2.2.4.    эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;

2.2.5.    эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;

2.2.6.    эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл.

3.             Гурав. Бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага

3.1.            Энэхүү журмын 2.2.1-т заасан "Үүсгэн байгуулагчийн шийдвэр" нь тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн хувь нийлүүлэгчдийн хурал, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлөөс хүсэж буй тусгай зөвшөөрлийн нэр төрлийг тодорхой тусган гаргасан тогтоол байна.

3.2.            Энэхүү журмын 2.2.1-т заасан "Үүсгэн байгуулагчийн шийдвэр"-т тусгай зөвшөөрөл хүсэгчийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг энэхүү журмын Хавсралт 1-т заасны дагуу бичиж хавсаргана.

3.3.            Энэхүү журмын 2.2.2-т заасан хэрэгцээний тодорхойлолтыг Эрүүл мэндийн тухай хуулийн 19.5.1-19.5.4-д заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас авна.

3.4.            Энэхүү журмын 2.2.3-т заасан "Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл" нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан  "Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл"-тэй нийцсэн байна.

3.5.            Энэхүү журмын 2.2.3-т заасан "Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл" нь дараах агуулгатай байна.

3.5.1.    Тухайн хүсэж буй тусгай зөвшөөрлийн дагуу явуулах үйл ажиллагааны хүн амын хэрэгцээ, шаардлага. Үүнд:

-          Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, давуу тал, үр ашгийн тооцоо;

-          Тухайн нутаг дэвсгэрт ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй эрүүл мэндийн байгууллагатай харьцуулсан харьцуулалт, тусгай зөвшөөрөл хүсэгчийн давуу байдал;

-          Тусгай зөвшөөрөл хүсэгчийн үйлчлэх хүрээний хүн амын тоо;

-          Ядуу, эмзэг бүлгийн хүн амд хүрч үйлчлэх байдал;

-          Эрүүл мэндийн салбарын өрсөлдөөнд нөлөөлөх байдал;

3.5.2.    Санхүү, эдийн засгийн үндэслэл. Үүнд:

-          Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн дүн, санхүүжилт хийгдэх хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр;

-          Төслийн орлого, өртгийн төсөөлөл, үүнтэй уялдуулсан үйлчлүүлэгчээс авах үйлчилгээний төлбөрийн төсөөлөл;

-          Төсөл хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх, бүрэн хүчин чадлаараа тогтвортой ажиллах нөхцөлд үйлчлүүлэх хүн амын тооны төсөөлөл, нэг эрүүл мэндийн ажилтанд ногдох үйлчлүүлэгчдийн тоо, үйлчилгээний зардал, төлбөрийн хэмжээ, бүтээгдэхүүний борлуулалтын үнэ, төсвийг гурван жилээр тооцсон санхүүгийн тооцоолол.

3.5.3.    Тусламж, үйлчилгээний стандартыг хангасан байдлын дүн шинжилгээ. Үүнд:

-          Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.6 -13.20, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1, 40.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт тус тус заасан үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын стандарт, удирдамж, дүрэм журам болон олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлсон өөрийн байгууллагын үйл ажиллагааны төрөл, мэдээлэл;

-          Тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, түүний техникийн үзүүлэлт, хүчин чадал, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн байдал;

-          Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулах байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэшсэн байдал;

-          Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа болон тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө.

3.6.            Энэхүү журмын 2.2.4-т заасан холбогдох байгууллагын шийдвэр гэдэгт Эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж байгуулсан болон барилга байгууламжийг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд зориулан шинэчлэн өөрчилсөн тохиолдолд "Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт" байна.

3.7.            Энэхүү журмын 2.2.5-т заасан холбогдох байгууллагын дүгнэлт нь дараах баримт бичгээс бүрдэнэ:

3.7.1.    Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан баримт бичиг;

3.7.2.    Энэхүү журмын Хавсралт 4-т заасан зөвшөөрөл хүсэгчийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, чанарын баталгаажилт нь тухайн эрхлэх үйл ажиллагааны үйлдвэрлэл, технологийн горим, тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, зааврыг хэрэгжүүлэхэд шаардлага хангаж буй талаарх мэдээлэл.

3.8.            Энэхүү журмын 2.2.6-д заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

3.8.1.    Энэхүү журмын Хавсралт 2-т заасан эмнэлгийн мэргэжилтэн болон холбогдох стандартад заагдсан бусад эрүүл мэндийн ажилтны тоо, боловсролын түвшин, мэргэшсэн байдлын талаарх мэдээлэл;

3.8.2.    Энэхүү журмын Хавсралт 2-т заасан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны дараах баримт бичгийн хуулбарыг хавсаргана;

-          Иргэний үнэмлэх;

-          Мэргэжлийн диплом;

-          Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

-          Хөдөлмөрийн гэрээ;

3.8.3.    Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага, аж ахуйн нэгжид гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллах тохиолдолд энэхүү журмын Хавсралт 3-т заасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэн болон холбогдох стандартад заагдсан бусад эрүүл мэндийн ажилтны тоо бүрэлдэхүүн, боловсролын түвшин, мэргэшсэн байдлын талаарх мэдээлэл;

3.8.4.    Энэхүү журмын Хавсралт 3-т заасан гадаадын мэргэжилтний хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 25.9, 25.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байдлыг тодорхойлох дараах баримт бичгийн хуулбар болон дагалдах албан ёсны орчуулгыг хавсаргана.

-          Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

-          Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;

 

Дөрөв. Бусад

4.1.  Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан "Зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх журам"-ыг баримталж, зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэнэ.

 

 

 

ХАВСРАЛТ 1

 

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

Овог нэр

хүйс

Төрсөн он

Иргэншил

Оршин суугаа газрын тодорхойлолт

Төгссөн сургууль (он, улс, хотын нэр)

Үндсэн мэргэжил

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

Эрүүл мэндийн байгууллагад хүлээх үүрэг

Харилцах утас, факс, е-мэйл, вэб хуудас

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАВСРАЛТ 2

 

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТЫН МЭДЭЭЛЭЛ

 №

Эрүүл мэндийн ажилтны овог,нэр

хүйс

Төрсөн он

Төгссөн сургууль (он, боловсролын зэрэг, цол)

Мэргэшлийн зэрэг (Ахлах, тэргүүлэх, зөвлөх)

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Эрхлэх албан тушаал, ажил

Үндсэн ажилтан/

гэрээт ажилтан

Ажлын туршлага

Ажилласан жил

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАВСРАЛТ 3

 

 

ГАДААД УЛСЫН ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЭЛ

 №

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтны овог,нэр

хүйс

Төрсөн он

Монгол Улсад оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл

Төгссөн сургууль(он, мэргэжил, боловсролын зэрэг, цол)

Мэргэшлийн зэрэг (зөвлөх, тэргүүлэх, ахлах)

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн дугаар

Ажлын туршлага

Эрхлэх албан тушаал

 

Үндсэн ажилтан/гэрээт ажилтан

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич:

Монгол Улсад оршин суух талаарх гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох зөвшөөрөл болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, дугаар, хүчинтэй хугацааг тэмдэглэж хавсаргах шаардлагатай.

 

ХАВСРАЛТ 4

 

 

ЭМНЭЛЭГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ

Тоног төхөөрөмжийн жагсаалт

Үйлдвэрлэгдсэн огноо

Үйлдвэрлэсэн улс, брендийн нэр

Ашиглалтын он

ISO-ийн шаардлага хангасан

Зориулалт

Чанарын баталгаажилт

1

2

3

4

5

6

7

8