- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛД АДИЛТГАН АВЧ ҮЗЭХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №9. 2023.03.27/
МОНГОЛ УЛС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 34
Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛД АДИЛТГАН АВЧ ҮЗЭХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Засгийн газраас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг 1 дүгээр, Мэргэжлийн боловсрол, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг 2 дугаар, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг 3 дугаар, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг 4 дүгээр, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасан төрийн албаны тусгай шалгалт авах тохиолдолд төрийн захиргааны албан тушаалын түшмэлийн ангилалд тавигдах туршлагын шаардлагыг тооцохдоо энэхүү жагсаалтыг мөрдөн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйн нэгдсэн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга /Г.Билгүүн/-д даалгасугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ
Текст томруулах
A
A
A