- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- "ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
"ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Шуудангийн харилцан холболтын журам"-ын 1.1, 1.2, 1.3.1, 1.3.2, 1.3.3, 3.1.3, 4.2 дахь заалтад дараах өөрчлөлтийг оруулсугай.
1.1.Журмын 1.2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Шуудангийн сүлжээ байгуулах/, дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид /цаашид Талууд гэх/ өөр хоорондоо харилцан холболт хийхдээ Иргэний хууль, энэхүү журмыг үндэслэн харилцан холболтын гэрээ байгуулна" гэж, 1.3.1. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Шуудангийн сүлжээ байгуулах/ тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд" гэж, 1.3.2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Шуудангийн сүлжээ байгуулах/ тусгай зөвшөөрөл эзэмшигч болон дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд" гэж, 1.3.3. "Дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд" гэж, 3.1.3. "Харилцан холболтын үйлчилгээнд өөрийн үйлчилгээний чанарын үзүүлэлтээс бууруулахгүй байх" гэж, 4.2. "Харилцаа холбооны зохицуулах хороонд" гэснийг "Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албанд ирүүлж" гэж тус тус өөрчлөн найруулах.
1.2.Журмын 1.1 дэх хэсгийн "Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4, Шуудангийн тухай хуулийн 9.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн" гэснийг хасах.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A