- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛДАРХААН СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН АЛДАРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 17
Алдар
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 54 дүгээр тогтоолыг хавсралтын хамт хүчингүй болгосугай.
2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг газрын даамал /Б.Бүдсүрэн/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Гүррагчаа/-д үүрэг болгосугай.
ДАРГА З.ГОНЧИГБАЛ
Текст томруулах
A
A
A
