- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, хэвлэх болон тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам/, /ЗХХАЭ №10. 2023.04.07/
ХУУЛЬ ЗҮЙ,ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/120
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалт, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, хэвлэх болон тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга /Н.Ууганбаяр/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A