- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ/Үнэ тариф батлах тухай/
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/18
Баруун-Урт
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Чоногол хөгжил" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2021 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Чоногол хөгжил ОНӨҮГ-ийн дарга А.Түвшинбилэгт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 12 тоот "үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн Ш.Мандахнард даалгасугай.
ДАРГА Д.ШИЖИРБААТАР
ГИШҮҮД Ш.МАНДАХНАР, Г.СУГАРАА
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/17
Баруун-Урт
"ЧОНОГОЛ ХӨГЖИЛ" ОНӨААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ.
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Чоногол хөгжил" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2023 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Чоногол хөгжил" ОНӨААТҮГ-ийн дарга /Ө.Батсайхан/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5400 дугаарт бүртгэгдсэн тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үнэ тариф батлах тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/18 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.
ДАРГА Г.МӨНХЗАЯА
ГИШҮҮД Ш.МАНДАХНАР
Г.СУГАРАА
Текст томруулах
A
A
A