A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ЗҮҮНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 11/04

Зэлийн гол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг, 35.1.14 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг. Сумын нутаг дэвсгэрт байгаа мал тус бүрээс авах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ -100 төгрөг

Адуу - 800 төгрөг

Үхэр - 500 төгрөг

Хонь - 500 төгрөг

Ямаа - 800 төгрөг

Хоёр. Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд, малчдад мэдээлэн сурталчлах, татварын ногдуулалтыг хийж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Б. Эрдэнэ-Очир), татвар хураагч (Т.Өнөржаргал) нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/02 дугаар тогтоолоор баталсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Батлагдсан тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хүчингүй болгосон шийдвэрийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ж.Баянтөр)-д даалгасугай.

ДАРГА Б. БАЯРТОГТОХ