A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай /ЗХХАЭ №10. 2023.04.07/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/71

Улаанбаатар хот

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар /Г.Эрдэмбилэг/, хамгаалалтын захиргаадын дарга нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гоцбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 117 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан "ТХГН-т мөрдөх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсний хэмжээ"-г хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ