A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолын хавсралтуудад дараах өөрчлөлт оруулсугай.

1.1.Тогтоолын 1-р хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын Мэргэшил хэсгийн "Тэргүүн түшмэлийн" гэснийг "Эрхэлсэн түшмэлийн" гэж, Туршлага хэсгийн "16-аас" гэснийг "12-оос" гэж, "8-аас" гэснийг "6-аас" гэж;

1.2 Тогтоолын 2-р хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын Мэргэшил хэсгийн "Эрхэлсэн түшмэлийн" гэснийг "Ахлах түшмэлийн" гэж, Туршлага хэсгийн "12-оос" гэснийг "8-аас" гэж;

1.3.Тогтоолын 3-р хавсралтаар баталсан "Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаал", 5-р хавсралтаар "Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын Мэргэшил хэсгийн "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад" гэснийг "Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад" гэж, Туршлага хэсгийн "8-аас" гэснийг "6-аас" гэж, "4-өөс гэснийг "3-аас" гэж;

1.4.Тогтоолын 4-р хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны удирдах албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын Мэргэшил хэсгийн "Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх" гэснийг "Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж төгссөн байх" тус тус өөрчилсүгэй.

2.Тогтоолын 6-р хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын Мэргэшил хэсгийн "Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх" гэснийг хассугай.

3.Төрийн албаны зөвлөлийн холбогдох тогтоолд оруулсан өөрчлөлтийг албажуулах, баталж мөрдүүлэх, нэгдсэн удирдлага, мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга (Г.Билгүүн)-д даалгасугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ