- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/55
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны "Засгийн газрын агентлаг байгуулах тухай" 403 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газарт чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан дараах журмын холбогдох заалтад дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.
1.1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны "Журам батлах тухай" А/812 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам"-ын хавсралтын 3.11-т "Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага" гэснийг "Боловсролын ерөнхий газар" гэж;
1.2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны "Журам батлах тухай" А/854 дүгээр тушаалаар баталсан "Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж буй багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, мэргэжлийн зэргийг хэвээр хадгалах журам"-ын хавсралтын 3.10-д "Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага" гэснийг "Боловсролын ерөнхий газар" гэж;
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт /Т.Ням-Очир/-т даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
