A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ САГИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 10/06

Хар мод

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж "Газрын төлбөрийн бүс хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ"-г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоох болсонтой холбогдуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/07 тоот тогтоол хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг ИТХ-ын нарийн бичгийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч (Б.Төгсөө)-д даалгасугай.

ДАРГА Ө.ДАВАА