- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 103
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ заалтын 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2023 оны 194 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "Хүүхдийн" гэсний дараа "төлөө" гэж, "36 дугаар хавсралт" гэсний дараа ", Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 37 дугаар хавсралт, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 38 дугаар хавсралт, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 39 дүгээр хавсралт" гэж, мөн тогтоолын 8 дугаар хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "-Төрийн албаны зөвлөлийн гишүүн (зөвшилцсөнөөр);" гэсний дараа "-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;" гэж, 19 дүгээр хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;" гэсний дараа "-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;" гэж, 23 дугаар хавсралтаар баталсан "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "-Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх;" гэсний дараа "-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;" гэж, "-Боловсролын ерөнхий газрын дарга;" гэсний дараа "-Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга;" гэж, "-Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн тэргүүн (тохиролцсоноор);" гэсний дараа "-Нийслэлийн охидын зөвлөлийн тэргүүн (тохиролцсоноор); -Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын холбооны тэргүүн (тохиролцсоноор);" гэж, "Нарийн бичгийн дарга" хэсэгт "-Хүний эрхийг хангах үндэсний хорооны Ажлын албаны дарга;" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн тогтоолын 28 дугаар хавсралтаар баталсан "Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 4 дүгээр хавсралт ёсоор, 29 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн бүтээмжийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 5 дугаар хавсралт ёсоор, 30 дугаар хавсралтаар баталсан "Хүний эрхийг хангах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 6 дугаар хавсралт ёсоор тус тус өөрчлөн баталсугай.
4.Мөн тогтоолын 23 дугаар хавсралтаар баталсан "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Дэд тэргүүн" хэсгийн "-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд" гэснийг "-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэж, "Гишүүд" хэсгийн "-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэснийг "-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны ажиллах журмыг баталж, Ажлын алба байгуулан ажиллуулахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 285 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A