A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 09/53

Замын-Үүд сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж, биелэлт үр дүнг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Анхбаяр)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга (А.Анхтуяа)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн "Үйлчилгээний хураамжийн хувь, хэмжээнд өөрчлөлт оруулах тухай" 95 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах тухай" 08/43 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.АЛДАРБАЯР