A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20.2, Компанийн тухай хуулийн 2.4, 75.4, 75.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 198 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг журамд нийцүүлэх, холбогдох дүрэмд тусган батлуулж, мөрдүүлэх арга хэмжээг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулан хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн)-д тус тус даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН