A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт"-д дор дурдсан агуулгатай дараахь заалт, дэд заалт нэмсүгэй:

1/ 2 дахь заалтын 2.10, 20.11 дэх дэд заалт:

"2.10.Тусгай зориулалтын гутал;

2.11.Гагнуурын арьсан хормогч."

2/ 8 дахь заалтын 8.13, 8.14 дэх дэд заалт:

"8.13.Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол;

8.14.Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл."

3/ 11 дэх заалтын 11.15, 11.16 дахь дэд заалт:

"11.15.Лааны тос, парафин;

11.16.Галын хор."

4/ 13 дахь заалтын 13.7 дахь дэд заалт:

"13.7.Гагнуурын электрод."

5/ 15 дахь заалт:

"15.Гэрэл, гэрэлтүүлэх төхөөрөмж, эд анги:

15.1.LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл."

2.Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалтын 2.1 дэх заалтын "Малгай" гэсний дараа "(үслэг, савхи, нэхий)" гэж, 2.3 дахь заалтын "хантааз" гэсний дараа ", бүх төрлийн нэхий хувцас, дотор" гэж, 2.4 дэх заалтын "цүнх" гэсний дараа ", үүргэвч, уут (сурагч, спорт, аялал, ажил хэргийн гэх мэт)" гэж, мөн заалтын "хавтас" гэсний өмнө "хэвлэмэл бүтээгдэхүүний" гэж, 2.5 дахь заалтын "тэлээ" гэсний дараа "(гоёлын, ажлын, гагнуурын, тусгай зориулалтын, цэрэг, цагдаагийн гэх мэт)" гэж, 4.4 дэх заалтын "бээлий" гэсний дараа ", нэг удаагийн хамгаалалтын комбинзон, сонсгол хамгаалах чихний бөглөөс" гэж, 8.10 дахь заалтын "бордоо" гэсний дараа "(хүнсний хог хаягдлын дахин боловсруулж үйлдвэрлэсэн бордоо, хонины ноосон бордоо гэх мэт)" гэж, 11.4 дэх заалтын "цийдмэг" гэсний дараа "зэрэг бүх төрлийн" гэж, 11.7 дахь заалтын "хавтан" гэсний дараа ", хаягдал дугуйг дахин боловсруулж, үйлдвэрлэсэн бүх төрлийн резин бүтээгдэхүүн" гэж, 11.12 дахь заалтын "...сальфетка" гэсний дараа ", саван" гэж, 12.14 дэх заалтын "арматур" гэсний дараа ", арматуртай бетон, төмөр бетон бүтээц" гэж, 12.25 дахь заалтын "салхины шил" гэсний дараа "(хатжуулсан шил, барилгын дотор тусгаарлагч шилэн хана, хаалга, шилэн бэлдэц, олон үет шил ба олон үет аюулгүй шил, наамал шилэн багц, шиллэгээний шил, шилэн фасад, дахин боловсруулсан шилэн хийц эдлэхүүн)" гэж, 12.26 дахь заалтын "материал" гэсний дараа ", хүйтэн, бүлээн асфальт, сайжруулсан битум, полимер битум, битумжсан чулуулаг, битумын эмульс" гэж, 14.2 дахь заалтын "Хоол" гэсний өмнө "Хүнс," гэж, "ажилладаг" гэсний дараа "зуух," гэж, мөн заалтын "шүүгээ," гэсний дараа "ширээ, тавиур," гэж тус тус нэмсүгэй.

3.Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалтын 2.9 дэх заалтын "Бусад арьсан эдлэл." гэснийг "Бусад арьсан болон суран эдлэл (гэрийн шаахай, улавч, малын бүх төрлийн хазаар, ногт, чөдөр гэх мэт)." гэж өөрчилсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН