A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2.9 дэх дэд заалтын "Салбарын хяналтын газар" гэсний дараа "(хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын хэлтэс, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хяналтын хэлтэстэй)" гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 3.3.9 дэх заалтын "чиг үүрэг хүлээнэ." гэсний дараа "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын нэгж, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хяналтын нэгж ажиллана." гэж тус тус нэмсүгэй.

2."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 22 дахь заалтын "Мал эмнэлэг, үржлийн газар" гэснийг "Мал эмнэлгийн ерөнхий газар" гэж, мөн заалтын "44" гэснийг "43" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН