- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 79
Улаанбаатар хот
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн салбарын хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтыг баталж, хяналтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг салбарын хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
3.Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан, шаардлагатай бол зохицуулалт хийн санхүүжүүлж, цаашид холбогдох эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд батлуулж байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Салбар хоорондын уялдаа холбоог хангаж, хяналт шалгалтыг давхардуулахгүй, бүртгэл, хяналтын удирдлагын нэгдсэн цахим системийг шинэчилж, хэвийн, аюулгүй байдлыг ханган хариуцаж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A