A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 16

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тооллогын комисс байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 9.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулан дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР