- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Д.Бат-Эрдэнийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 18
Төрийн ордон, Улаанбаатар хот
Д.Бат-Эрдэнийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
