A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын 3 дахь заалтын "2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс" гэснийг "2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:  

1."Техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын 3 дахь заалтын "2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг "2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчилсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2.Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг экспортлоход Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2.7 дахь заалтыг мөрдөхгүй байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Арьс, ширний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР