- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ЖАГСААЛТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (төрийн үйлчилгээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЖАГСААЛТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.3, 321.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2024 оны 215 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 259 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A