A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДҮРЭМД НЭГДЭН ОРОХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн дүрэм)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭГДЭН ОРОХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 10.5, 17.3, 20.4, 24.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн дүрэм"-д Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталсугай.

2."Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д доор дурдсан агуулга бүхий 91 дэх заалт нэмсүгэй:

"91.Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн - ХЗДХЯ"

3.Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Нарийн бичгийн дарга нарын газартай Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Хууль зүй, дотоод хэргийн яамыг томилсугай.

4.Монгол Улсын Засгийн газар "Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн дүрэм"-д нэгдэн орсон талаар Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газарт зохих журмын дагуу мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.

5.Олон улсын байгууллагад энэ онд төлөх татварт шаардагдах хөрөнгийг 2023 оны батлагдсан төсвийн багцын хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР