A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм"-ийг 01 дүгээр хавсралт, "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг 02 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 101 дүгээр тогтоолоор  нэмэлт, өөрчлөлт орсон)

2."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 03 дугаар хавсралтаар өөрчлөн баталсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.3" гэснийг "Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6" гэж, мөн тогтоолын 1 дэх заалтын "Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг" гэснийг "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР