- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 86
Улаанбаатар хот
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Нийтлэг журмыг хэрэгжүүлэн, төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, онцлогийг харгалзан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зохих удирдамж, чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Баасандорж)-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A