- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (цэргийн дүйцүүлэх алба)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 119
Улаанбаатар хот
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Цэргийн дүйцүүлэх албыг 2023 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11,935,308 (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтоосугай.
2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
