A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зохицуулах зөвлөлийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоол, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН