A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-д дор дурдсан агуулгатай 1.4, 5.1.8, 5.8 дахь заалт, дэд заалт нэмсүгэй:

"1.4.Энэ журмын дагуу мөнгөн урамшуулал хүртэх тамирчин, дасгалжуулагч нь Монгол хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэсэн, ирээдүй хойч үе хүүхэд, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлсэн, сайн дурын хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр манлайлан оролцсон, амьдралын эрүүл, зөв дадлыг сурталчилсан, нийгэмд эерэг зөв хандлагыг түгээгч байх зарчмыг баримтална."

"5.1.8.энэ журмын 1.3-т заасныг нотлох баримт бичиг."

"5.8.Мөнгөн шагнал, урамшуулал хүртэх тамирчин гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ журмын 4.1-д заасан тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшууллыг зогсоож, ялгүйд тооцогдсон өдрөөс үргэлжлүүлэн олгоно."

2.Мөн журмын 2.1 дэх заалтын "Мөнгөн шагнал тооцох хувь" хүснэгтэд дор дурдсан мөр нэмсүгэй:

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг багийн спортын төрлүүдийн Дэлхийн аварга

4-5

100

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100

3 хүртэлх

80

21-31

17-23

70

20 хүртэлх

16 хүртэлх

50

3.Мөн журмын 5.3 дахь заалтын "Засгийн газрын" гэснийг "биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэж өөрчилсүгэй.

4.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын 3.2 дахь заалтын "Засгийн газрын" гэснийг "биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ