A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" хэсэгт доор дурдсан агуулгатай 15 дахь заалт нэмсүгэй:

"15.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын байр."

2."Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын байр"-ыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан уг объектын хамгаалалтын зардалд 2023 онд шаардагдах 161,885,047 (нэг зуун жаран нэгэн сая найман зуун наян таван мянга дөчин долоон) төгрөгийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Баасандорж)-т, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын "Нэг.Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл" хэсэгт доор дурдсан агуулга бүхий 29 дэх заалт нэмсүгэй:

1/"29. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны байр."

2.Мөн хавсралтын 2.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/"2.4. Г корпус-Хяналт,үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа нэгж;"

3.Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа нэгжийн байрны хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөв, орон тоондоо багтаан шийдвэрлэхийг Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл)-т, цаашид шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект" хэсгийн 15 дахь заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт

оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ