- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 12. 2023.04.26/
БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 09
Хутаг өндөр сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга (П.Лхагва-очир)-т ДААЛГАХ нь:
2.1.Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг ИТХ-ын XII хуралдаанаар хэлэлцүүлэх.
2.2.Хутаг 1-р багийн мал, тэжээвэр амьтаны нийтэд учруулж байгаа хохиролыг хэрхэн шийдвэрлэх тухай журам боловсруулж багийн иргэдийн Нийтийн Хурлаар батлуулах.
2.3.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах.
3.Үйлчилгээний хураамжийн хэмжээг захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ч.Отгонсайхан)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 8/07 тоот "Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ч.Отгонсайхан)-д даалгасугай.
ДАРГА К.ТҮМЭН-ӨЛЗИЙ
БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 13/20
Хутаг-Өндөр сум
Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 64 дугаар зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж, зохих журмын дагуу зарцуулж, тайланг гаргаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Ууганбаяр)-д даалгасугай.
3.Үйлчилгээний хураамжийн хэмжээг захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Отгонсайхан)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Батлагдсан шийдвэрийг иргэд, аж ахуй нэгжид мэдээлэл хүргэн сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн (Б.Гантуяа)-д даалгасугай.
6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Отгонсайхан)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.БААСАНЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх