- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ № 12. 2023.04.26/

СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/03
Баясгалант
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдалын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 тушаалын 1.2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /А. Батдэлгэр/, Байгаль хамгаалагч /З.Гэрэлчимэг/, татварын байцаагч /Б.Хонгорзул/ нарт тус тус даалгасугай.
3.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан 2022 оны 12 сарын 16–ны өдрийн А/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Хөдөө аж ахуй, байгаль орчин уул уурхай хариуцсан хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Т.СҮНЖИДМАА
Текст томруулах
A
A
A
