A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 10/07

Сэнж

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Өргөн сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх "Хог хаягдлын хураамжийн хэмжээ"-г шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Баярболд)-д даалгасугай.                           

3.Төлбөрийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Баярболд), тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны ахлагч (С.Баатарсүрэн) Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Энхсайхан) нарт тус тус даалгасугай.             

4.Захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэгдэн хүчин төгөлдөр болсноос хойш, Өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, " Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Г.Баярболд)-д даалгасугай.

ДАРГА М.ОДГЭРЭЛ