- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 12. 2023.04.26/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 12/01
Баянхошуу
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээнд "0" төгрөг, адуунд "200" төгрөг, үхэрт "200" төгрөг, хонинд "150" төгрөг, ямаанд "300" төгрөг байхаар тус тус баталсугай.
2.Нийт малын тоо нь 100 толгой түүнээс адуу үхрийн нийлбэр нь 10 толгой хүртэл, хонь ямааны нийлбэр нь 0-100 толгой хүртэл байгаа малчны малын тоо толгойн албан татварыг мал төрөл тус бүр дээр 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Доржбат)-д даалгасугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Е.ЭРБОЛД

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 18/03
Баянхошуу
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч малын хорогдол их гарсан, өвс тэжээлийн үнийн өсөлт их байсан тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Е.ЭРБОЛД
Текст томруулах
A
A
A
