- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОХ ӨДРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 12. 2023.04.26/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/452
Даланзадгад сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОХ ӨДРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдэд долоо хоног бүрийн "Лхагва" гаригт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хориглосугай.
2.Согтууруулах ундаа хадалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хориглосон өдрийн хүрээнд согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэхийн ач холбогдол, түүний хор уршгийг олон нийтэд таниулах ажлыг тогтвортой зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс (Б.Батдорж), Цагдаагийн газар (Н.Мишигдорж), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны 118 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар A/1062
Даланзадгад сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ӨДРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх, согтууруулах ундааны хууль бус худалдааг таслан зогсоох зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хориглох өдрийг хавсралтаар шинэчлэн тогтоосугай
2.Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Ч.Энхмөнх)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Ж.Мөнхсүлд), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрийг шинэчлэн тогтоох тухай" А/452 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
