- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 12. 2023.04.26/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 145
Өлгий сум
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арван гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Байгалийн нөөц бүхий ургамал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Х.Арман)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 77 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ш.ХАВЫЛ
Текст томруулах
A
A
A
