- Нүүр
- Сайдын тушаал
- Барилгын дүрэм батлах тухай /Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа тогтоох дүрэм/, /ЗХХАЭ № 12. 2023.04.26/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
Барилгын дүрэм батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа тогтоох дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын хавсралтаар баталсан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлж, таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.
САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
