A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 20

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Жамбалын Ганбаатарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Тогмидын Доржхандыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржхандыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Төмөртогоогийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Нямаагийн Энхболдыг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР