- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сэндбокс зохицуулалтын орчны журам/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, САНГИЙН САЙД, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар 190, 71, А/72
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.12, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Сэндбокс зохицуулалтын орчны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Хоёр. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газар (Н.Оюунчимэг), Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар (Б.Сүх-Очир), Монголбанкны Төлбөр тооцооны газар (Э.Анар)-т тус тус даалгасугай.
Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын 2021 оны А-63/64/32/А/27 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
