- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай /ЗХХАЭ № 12. 2023.04.26/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 10/4
Даланзадгад сум
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг авто замын санд төвлөрүүлэн, зарцуулалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж)-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА
Текст томруулах
A
A
A
