A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг тогтоох тухай /ЗХХАЭ №13. 2023.05.03/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/78

Улаанбаатар хот

Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг тогтоох тухай

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишиг"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН