- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ТУХАЙ

УВС АЙМАГ ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 10/01
Шар булаг
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ТУХАЙ
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ"-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоох болсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Энхцацрал)-д даалгасугай.
ДАРГА Н.ЦЭВЭЭН
Текст томруулах
A
A
A
