A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/78 дугаар тушаалын хавсралт

 

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ЖИШИГ  

 

д/д

Үзүүлэлт

Жишиг үнэ

1 

Хөрөнгийн үнэлгээ хийх 1 цагийн хөлс

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлж тооцно.

 

 

Тайлбар:

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1.3-т заасан хөрөнгийн үнэлгээний ажлыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр гүйцэтгэхэд энэхүү үйлчилгээний хөлсний жишгийг  мөрдөнө.
  2. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд  хөрөнгийн үнэлгээ хийх хугацааг тогтоохдоо үнэлгээний зүйлийн онцлог шинж байдал, түүнтэй холбоотой үүсэх эрсдэлийг харгалзан үзсэн байна.