A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 11/03

Хатанбулаг сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД 2023 ОНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хатанбулаг сумын хэмжээнд 2022 онд зуншлага тааруу байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа, нөгөө талаас малын мах, түүхий эдийн үнэ ханш буурч малчдын амьжиргааны түвшинд нөлөөлөх байдал үүсч байгаатай холбогдуулан 2023 онд малын тоо толгойн албан татварыг адуу, үхэр, хонь, ямаа тус бүр дээр 0 төгрөг байхаар тогтоосугай.

ДАРГА З.ЧИМЭДЦЭРЭН