A

A

A

Бүлэг: 1979

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А/619

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Гадаадын ирэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх Комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Шинээр баталсан Комиссыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /М.Мөнхбат/-д даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/396 тоот тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.



ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ  Б.ПҮРЭВДОРЖ

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны А/161 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны А/619 тоот тушаалын хоёрдугаар хавсралт


Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх Комисс

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийж дүгнэлт гаргах Комиссын бүрэлдэхүүн:

Дарга:

                 Дэд дарга

Нарийн бичгийн дарга:

                 Хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Гишүүд:

                 Харьяатын хэлтсийн дарга

                Зөвшөөрөл бүртгэлийн хэлтсийн дарга

                Хуулийн тасгийн дарга

                Хяналтын улсын ахлах байцаагч

---оОо---