- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журам/, /ЗХХАЭ №13. 2023.05.03/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/89
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Далайн захиргаа /Д.Отгонсүрэн/-нд, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
