A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны журам/, /ЗХХАЭ №13. 2023.05.03/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/90

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далай ашиглах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

САЙД С.БЯМБАЦОГТ